Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "2019 онд Үндсэн хуулийн 6.2-т орсон өөрчлөлт буюу стратегийн орд газрын үйл ажиллагаанаас орох үр ашгийн дийлэнхийг одоогийн болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хуваарилах эрх зүйн үндсийг болгоно гэсэн агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнийг дагаад Ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгосноос зарчмын том өөрчлөлт ороогүй. Стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34%-аас илүүгүй буюу хяналтын багцаа эзэмшинэ гэсэн зарчмын нэг л өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл стратегийн орд газар эзэмшигч компаниуд нээлттэй ажиллах боломжийг бий болгож байгаа гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй. Тухайлбал Оюутолгой компани шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ заалт нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжиж буй төслүүдэд өөрчлөлт орохгүй.
Олон нийтэд нээлттэй, үр ашиг нь иргэдэд хүрэх ёстой орд газруудыг хэсэг бүлэг хүн, нэг хуулийн этгээд эзэмшдэг нь олон нийтийн дургүйцлийг хүргэж буйг ойлгож байгаа байх.
Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана. Энэ нь 34%-ийг эзэмшигч "Эрдэнэс Оюутолгой" компанийн хувьд яригдаж байгаа асуудал" гэж мэдээллээ.
| С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02