Олны анхаарал татсан хэд хэдэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Эдгээрийн нэг нь “Ачит Ихт” ХХК, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай холбоотой мэдээлэл юм. Тухайлбал ЦЕГ-аас энэ сарын 25-нд Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Ц.Элбэгдорж нь “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэмээн банкинд бүртгүүлсэн” гэх баримт, мөн П.Цагаантай харилцсан вайбэрийн чатыг олон нийтэд ил болгосон.
Хамгийн гол нь тэр мэдээллийнхээ үеэр “Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн” гэсэн юм.
Мөн ЭЦА-ны ЭЗГХТГ-ын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн "АНУ-аас ялтан солилцох, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг эх орондоо авч ирэх боломж бий. Энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээлсэн.
Тэгвэл мөрдөх байгууллагын энэхүү санал прокурорын тогтоолоор албажжээ. Ц.Элбэгдоржийг Эрдэнэт болон “Ачит Ихт”-ийн мөнгө угаалтын схемтэй холбоотой асуудалд яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Энэ дээр нь “Улс төрийн захиалгаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахыг оролдсон” гэх асуудал нэмэгдэж байж болзошгүй нь. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий иргэдийг эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаад ял тулган хүлээлгэсэн. Үүнийг шүүх нотолсон. Улмаар олон улсын хүний эрхийн томоохон зөрчил болчихсон. Хамгийн гол нь энэ талаар гэрч, оролцогчдын мэдүүлгүүд өгсөн байна. Түүнчлэн сүүлийн үед 1998 оны үйл явдлын өрнөл ил болсон. Хэргийн цорын ганц гэрч Б.Булган ам нээсэн. Эдгээр нь дээрх асуудлаар яллагдагчаар татах нөхцөлийг бүрдүүлж буй бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж эхлэв |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02