Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсэн Шинжлэх Ухааны Академи(ШУА) өөрсдөө орлого олох боломж байгаа эсэхийг тодруулав.
Түүний асуултад ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Бид дэлхийн шинжлэх ухааны академийн хөгжлийн чиг хандлагатай ойр байхыг зорьдог.
Одоогоор 140 орчим улс ШУА-тай. Үүний 80 нь бүтэц зохион байгуулалтын хувьд манай улсын ШУА-тай харьцангуй төстэй. Монгол Улсын ШУА-ийг нь Оросын ШУА-тай төстэй гэдэг. Түүнийг ортой гэхэд хэцүү. Учир нь Оросын ШУА нь Францын ШУА шиг зохион байгуулалтаар байгуулагдсан. Дэлхийн 80 орны ШУА ийм бүтэцтэй учраас зөв гэж бодож байгаа.
Санхүүжилтийн хувьд маш бага. Манай байгууллагын төсөв сайдын багцад явдаг. 2024 оны байдлаар 42 тэрбум төгрөг. 75 хувь нь цалин, 25 хувь нь үйл ажиллагааны урсгал зардал. Байгууллагыг хөгжүүлэх зардал гаргахад хэцүү ч бид гадаад харилцаагаараа ашигладаг.
Бүс замын орнуудын хэмжээнд БНХАУ-аас 100 лаборатори байгуулахаар болсны анхныхыг Монголд байгуулж байгаа. Долдугаар сарын 26-нд Монголд нээлтээ хийнэ. Шинжлэх ухаан, технологийн цогцолборт байрлуулж ажиллуулна" гэлээ.
Харин тэрбээр лабораторийн тоног төхөөрөмжийн талаар "ШУА-ийн лабораторийн төхөөрөмжийн 80 хувь нь 20 дугаар дууны сүүлийн хагасын түвшинд бий.
ШУА-д орлого олох боломж их бий. Одоо бол хуулиараа хаалттай. Тендерийн хууль өнгөрсөн онд батлагдахад эрдэм шинжилгээний байгууллагуудаар төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд судалгаа боловсруулалтын ажлаа шууд захиалгаар хийлгэж болох заалт оруулсан. Гэвч энэ хууль зургаан сар үйлчлээд шинээр нэмэлт өөрчлөлт оруулахад тэр заалт хасагдчихсан.
Энэ хооронд хүрээлэнгүүд төрийн өмчит үйлдвэрийн газрууд хоорондоо хэд хэдэн гэрээ байгуулснаар 2023 онд ШУА-ийн хэмжээнд төсвийн гадуур орлого 18 тэрбум төгрөг болсон. Энэ боломжийг Тендерийн хуулиар нээгээд өгвөл улсын төсвөөс гадна өөрийгөө санхүүжүүлэх төсвөө олох хүний нөөцөө болон лабораторийн боломж бий.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ийм заалт тусгах тал дээр гишүүд анхаарч өгвөл энэ салбарт том дэмжлэг болно" хэмээлээ.
| Д.Рэгдэл: ШУА-д өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломж бий ч хуулиараа хаалттай байгаа тул анхаарч өгнө үү |
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00