Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас гал гарч, зарим орон сууц шатаж, иргэд хохироод буй. Уг галын дүгнэлт гарсан тухай мэдээлж байв. УОК мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсож, зарим шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг УОК сонсож, зарим шийдвэрийг гаргасан.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, галд өртсөн 207 дугаар байрыг ашиглах боломжгүй дүгнэлт гарсан тул буулгаж, шинээр барих эсвэл газрыг чөлөөлөх, аюулгүй болгох, оршин суугчдын орон сууцны асуудал зэргийг нийслэлийн удирдлагуудын мэдэлд шилжүүллээ.
Нэгдүгээрт нийслэлийн нутаг дэвсгэр дээр үүссэн асуудал, дахин төлөвлөлтийн барилгыг барихад аймаг, нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын шийдвэрээр хэрэгжүүлэх хуультай.
Зарим алба хаагч, иргэдийн эрүүл мэндэд шаардлагатай хөрөнгийг олгох асуудлыг мөн нийслэлд шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн бөгөөд орон сууцыг шинэчлэх, засварлах, бусад хохирлыг барагдуулахад зарцуулах юм.
Эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх асуудал хамгийн чухал байгаа. Эрсдэлийг бууруулахын тулд даатгалын тогтолцоонд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулсан, УИХ-аар хэлэлцүүлнэ. Ингэснээр хэн ч хохирохгүй үлдэнэ.
Амь нас, эд хөрөнгөө даатгуулаагүй бол даатгалын компани барагдуулахгүй. Төр хохирлыг барагдуулах гэхээр хуулийн зохицуулалт байхгүй" гэж ярилаа.
| "Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй" |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02