Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-“Ачит Ихт” компанитай холбоотой ажлын хэсэг байгуулагдаад нэг жил болсон. өнөөдөр хуралдаанд дүнгээ танилцуулж Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө. “Ачит Ихт” компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэлийг өглөө. “Ачит Ихт” компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй анхлан гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүссэн. Улмаар 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмшихээр тохирсон. Харамсалтай нь 2015 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд "Эрдэнэт үйлдвэр"-т ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан байдаг. Тиймээс уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” компанийн нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.долларын борлуулалтыг хийсэн. Үйл ажиллагааны зардал нь маш бага. Учир нь үүсмэл ордыг бий болгоход "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 500 орчим сая ам.долларыг зарцуулсан. Тиймээс уг ордыг ашиглаад олсон орлого нь зүй ёсоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тодорхой хувь нь очих ёстой.
| Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ эзэмшинэ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02