Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан хэрэгт хорих ял оноолоо
Өнгөрсөн оны 8 дугаар сард иргэн Т.Бат-Эрдэнэ нь фэйсбүүк цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах илт худал мэдээллүүдийг тараасан. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн нууц тушаал ХХЕГ-т ирсэн. Үүнд Өмнөговийн хилийн Овоотын хилийн 7-р отрядыг үндсэн байрлалаасаа ухарч 45 км зайд орших Гурван тэс сумын ойролцоо байрлахыг тушаасан байна” гэхчлэн ор үндэсгүй мэдээлэл тараагаад “Үүнийг Монголын ард түмэн бид зэвсэг барин хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй”, “Өнөө шөнө би болон хэсэг залуус Их Тэнгэрийн аманд байрлах Ерөнхийлөгчийн ордонд очиж хариуцлага тооцно”, “Миний тэмцэлтэй нэгдэх залуус дараах утсаар холбогдож нэгдээрэй. Бид та бүхнийг эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдвэл зэр зэвсэг, сум, галт хэрэгслээр хангах болно” гэхчлэн бичиж тараасан нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах агуулгатай байв.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан фейсбүүк цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараах замаар хүмүүсийг үндэс, угсаа, хэл, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхийг уриалсан, ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохион байгуулахыг завдсан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, худал мэдээлэл тараах гэмт хэрэгт Т.Бат-Эрдэнэд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 10 сарын хорих ял дээр 2 сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
| Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан хэрэгт хорих ял оноолоо |
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00