Улсын Онцгой Комисс (УОК)-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг Барилга, Хот Байгуулалтын Яамнаас танилцууллаа.
Ажлын хэсгээс дээрх ослын улмаас галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах, хүчитгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн таван тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг УОК-оос үүрэг болгожээ.
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамд хамтран ажиллах даалгаврыг өгснийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Ташрамд дурдахад дэлбэрэлтэд өртсөн барилгуудын дүгнэлтийг УОК-т танилцуулсны дараа шийдвэрүүд гарна гэдгийг Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өмнө нь мэдээлж байсан билээ.
| Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг УОК-т танилцуулжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02