УИХ-ын энэ хаврын чуулганаар батлагдах ёстой гол хуулиудын нэг нь УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл билээ. Тэгвэл ирэх сонгуулийн дараа бүрдэх 126 гишүүнтэй парламент хэрхэн бүтэцтэй, ямар дэгтэйгээр үйл ажиллаагаа явуулах гэж буй талаар бид хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцсан байдаг.
Тодруулбал, одоо байгаа УИХ-ын байнгын хороод дээд тал нь 19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа бол шинээр бүрдэх парламентын үеэс 25 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байхыг хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүний үүргийг давхар биелүүлж байгаа тохиолдолд нэг л байнгын хороонд ажиллах боломжтой гэх зохицуулалтыг тусгаж байгаа. Жишээ нь, сайд нар өөрийнх нь салбарын асуудлыг хариуцдаг байнгын хороонд ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, дотроос нь нөлөөлөхгүй гэсэн үг. Мөн УИХ-ын байнгын хороо, дэд хороо, түр хорооны даргын албыг гүйцэтгэхгүй.
Өнөөдрийн Үндсэн хуулийн дагуу бол Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө сонгож аваад Засгаа бүрдүүлээд ажиллаж байгаа. Анзаарвал сайд нарт хариуцлага тооцоход гол эрх мэдэл нь Ерөнхий сайдад төвлөрдөг. Жишээ нь сайдыг УИХ-ын гишүүдийн саналаар огцруулах нь их төвөгтэй. Ийм зохицуулалт ч одоогоор алга. Ерөнхий сайд өөрийн мэдлийн хүрээнд тухайн сайдыг огцруулаад сольдог. Өөрөөр бол механизм байхгүй байна гэсэн үг.
Тиймээс байнгын хорооны гишүүдийн 2/3 нь тухайн байнгын хороонд харьяалагддаг сайдыг салбар яамны ажлаа хийж чадахгүй байна, чадамжгүй байна гэж үзсэн тохиолдолд саналаа Ерөнхий сайдад гаргадаг асуудлыг УИХ-ын дэгийн хуульд зориуд оруулж өгч байна.
| Н.Энхболд: УИХ-ын гишүүн сайдын үүргийг давхар гүйцэтгэвэл нэг л байнгын хороонд ажилладаг болно |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02