УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсаны дараа хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын хаврын чуулганаар жил бүр хэлэлцэгддэг Хүний Эрхийн Үндэсний Комиссын/ХЭҮК/ "Монгол Улс дахь хүний эрхийн эрх, чөлөө" 23 дахь илтгэлийг сонслоо. Уг илтгэлийг Байнгын хороо болон УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ.
Хоёрдугаарт Засгийн газраас өргөн барьсан Баялгийн сангийн тухай хуульд үзэл баримтлалын зөрүү бий. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал доройтож буйг харж байгаа. Эдгээр эрхийг хамгаалах, мэргэжил арга зүйн байр сууриа илэрхийлэх ёстой ХЭҮК гэдэг байгууллага бий. Уг байгууллага хуулиар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж буй нь эргэлзээтэй.
Хүний эрхийн эрх, чөлөөний 23 дахь илтгэлийг харахад долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл эдгээр бүлэг нь өнгөрсөн жилүүдээс өөр, харьцуулах боломжгүй. Монгол Улсад тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан мэдээ бэлтгэж, УИХ-д өргөн барихгүй, ХЭҮК өөрсдийн ажил хийсэн гэж үзэгдэх зүйлүүдийг оруулсан байна.
Жишээ нь монголчуудын улс төрийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүүхдийн эрх, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах зэрэг хүний эрх зөрчигдөж байгаа талаар энэ удаагийн тайланд бараг алга.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр зарчим баримталдаг АН байр сууриа илэрхийлж ажиллана.
Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудыг нэгээр нэмэгдүүлэх хууль болох нь гэж үзлээ.
Хуримтлалын санг нийгмийн Хамгааллын сайд удирдана гэсэн нь сонгуулийн өмнө халамж тараахыг хуульчлах нөхцөл байдалтай байна.
Үндэсний баялгийн санг улс төрчдөөс хараат бус байлгах олон улсын үзэл баримтлал бий. Засгийн газраас өргөн барьсан хуулиудад гурван сайд удирдана гэсэн байна.
Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болгох үзэл баримтлал байна.
Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, "Эрдэнэс Монгол" компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх зэрэг нь авлигын шинэ сангийн тухай хууль өргөн баригджээ" хэмээн ярилаа.
| О.Цогтгэрэл: Баялгийн сангийн тухай хуулиар иргэний биш, даргад давуу эрх олгодог сангуудыг нэгээр нэмэх нь гэж үзлээ |
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг
2026-01-30 15:41:47
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00