Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл 2023 оны тайлан, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаа танилцуулжээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226.496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчийн 63.7 хувь буюу 144.183 нь эмэгтэй, 36.3 хувь буюу 82.313 нь эрэгтэй байна. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний өөрчлөлтийг албан тушаалын ангиллаар авч үзвэл, төрийн улс төрийн албан тушаалын албан хаагч 3.6 хувиар, төрийн тусгай албан тушаалын албан хаагч 1.0 хувиар, төрийн үйлчилгээний албан тушаалын албан хаагч 0.7 хувиар тус тус өссөн байна.
Харин төрийн захиргааны албан тушаалын албан хаагч 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих зорилгоор төрийн албаны шалгалтын 5 журмыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, мөрдөн хэрэгжүүлж байна.
Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх шалгалтыг 2023 онд 4 удаа зохион байгуулж, 16085 иргэн бүртгэгдсэнээс 12683 буюу 78.8 хувь нь шалгалтад оролцож, 5212 иргэн буюу 41.1 хувь нь тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн.
Шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй 33 иргэн бүртгэгдсэнээс 26 буюу 78.7 хувь нь шалгалтад оролцож нийт 14 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцийн ашиглалт 38.3 хувь буюу 6997 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна.
Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 389 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаснаас төрийн захиргааны албан тушаалтан 159, төрийн үйлчилгээний албан тушаалтан 230 байна. Ёс зүйн зөрчлийн тоог өмнөх онтой харьцуулахад 26-аар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
| Төрийн албан хаагчын шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн тэнцжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31