Монгол Улс, БНХАУ-ын тал Замын-Үүд болон Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг шуурхайлах талаар санал солилцож дараах асуудлыг хэлэлцэн тохиролцов.
Үүнд:
- Бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлах,
- Чөлөөт бүсүүдийг холбох хил холболтын цэгийг ойрын хугацаанд тогтоох,
- Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Дээрх асуудлыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээнд хотод өчигдөр болсон Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн тохиролцсон юм. Ажлын хэсгийн хурлыг Монгол Улсын талаас ЭЗХЯ, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны газар ахлан холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах нь 2 улсын эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр логистик болон аялал жуулчлалд чухал нөлөө үзүүлнэ гэж ЭЗХЯ-наас мэдээллээ.
| Монгол улс, БНХАУ-ын тал Замын-Үүд болон Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлыг шуурхайлахаар тохиролцлоо |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00