Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Москва мужийн Красногорск хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гуравдугаар сарын 21-нд болсон террорист халдлагад гэм зэмгүй олон энгийн иргэн амь насаа алдаж, шархтаж бэртсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв. Мөн тэрбээр зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан ОХУ-ын Засгийн газраас 8500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгосонд талархал илэрхийлээд энэхүү тусламж хүнд цаг үеийг даван туулахад манай малчдад ихээхэн тус дөхөм болж байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75 жилийн ойг ёслол төгөлдөр хамтран тэмдэглэхийн ач холбогдлыг онцолж, Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хоёр талын худалдааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02