Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эмийн үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах хороо байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө.
Хянан шалгах түр хороонд таван хянан шалгагч, зургаан шинжээчийг томилон ажиллуулж байна. Хяналт, шалгалтын хуулийн дагуу тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн, судалж байгаа юм.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гуравдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр саад учруулж байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байгааг хэлэх гэсэн юм. Эдгээрийн нэрийг зарлая.
1. ЭМ-ийн сайд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар болон хүүхдийн 1,2,3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч ЭМЯ-ны архивт байхгүй. ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс ав гэсэн хариу өгсөн.
Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг Д.Энхжаргал гэж эмэгтэй хариуцдаг. Тэрбээр Эмийн холбооны тэргүүн, Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн, АШУҮИС-ийн эм зүйн тэнхимийн багш хүн.
ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлд дахин бичиг хүргүүлэхэд хариуцсан ажилтан нь "Архивт байхгүй, гар ноорог бий, ЭМЯ-нд байх ёстой, эмнэлэгт хэвтсэн" зэрэг шалтгаанаар уг нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй.
Бидний шаардаад байгаа нотлох баримт нь хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт юм. Өөрөөр хэлбэл 2024 онд 140 тэрбум төгрөг төсөвлөж, иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр олгох жагсаалт. Уг жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодорхойлоход хэрэгтэй баримтыг нэхээд байгаа юм. Гэтэл архивт байхгүйг хэлсэн.
2. ГССҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, дөрөвдүгээр төрөх зэрэг газар эмийг худалдаж авах судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна. Улсын баялгаас хулгайлдаг, тендерийг албан тушаалтнуудтай нийлж, авдаг тогтолцоо байгаа. Үүнийг шалгах гэхээр баримтаа ирүүлэхгүй.
3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.
4. Нийгмийн Эрүүл Мэндийн Газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй.
5. Хянан шалгах Түр хороонд ирүүлж буй нотлох баримтуудын мөнгөн дүн алдаатай, дутуу, хуульд заасан шаардлагыг хангаагүй нийтлэг зөрчил байна.
Түр хорооноос эдгээр баримтыг дахин шаардлага хангуулах, дутуу ирүүлсэн баримтыг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг хянах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй байдлаас хугацаа алдаж байна.
Шаардсан нотлох баримт бичгийг хүндэтгэх шалтгаангүйгээр ирүүлэхгүй байх, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд Хянан, шалгалтын тухай хуулийн 58-д заасны дагуу хариуцлага тооцох болно гэдгийг мэдэгдэж байна" гэж хэллээ.
| Ж.Чинбүрэн: Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг хэрхэн баталдаг баримтыг гаргаж өгөхгүй байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31