МАН-ын бага хурлыг маргааш буюу Бямба гарагт зохион байгуулахаар товложээ.
"Уг хурлаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, Даваа гарагт аудитын байгууллагад өгнө.
Аудитын байгууллага намуудын мөрийн хөтөлбөрийг хянаж, дөрөвдүгээр сарын 20-25-нд баталгаажуулна. Үүний дараа мөрийн хөтөлбөрөө олон нийтэд мэдээлэх эрхтэй болно.
Түүнээс гадна Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлага, шалгуур, нэр дэвшүүлэх журмыг батална.
Намын дүрмийн дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Сонгогчдын дунд нэр хүндтэй байх нь нэр дэвших үндсэн шалгуур" хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөр 80 гаруй хувь, 2020 оны мөрийн хөтөлбөр 73%-ийн биелэлтэй байна гэж Үндэсний Аудитын Газар дүгнэсэн болохыг тэрбээр хэллээ.
Сэтгүүлчийн асуултад "Одоо байгаа парламентын танхимд нэг эгнээ нэмж, 126 гишүүн суух бүрэн боломжтой гэж үзэж байгаа. ЗГХЭГ-ын зарим хүнийг өөр тийш шилжүүлэх зэргээр 126 гишүүний суух өрөөг бэлтгэж байна.
Давхар дээлтэй байхыг Үндсэн хуулиар хориогүй. Тиймээс давхар дээлтэй гишүүн нэмэгдэх байх" гэж хариулав.
Мэдээллийг livetv шууд дамжууллаа.
| Д.Тогтохсүрэн: МАН-ын бага хурлаар мөрийн хөтөлбөр болон сонгуульд нэр дэвшүүлэх журмыг батална |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02