УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Эрчим хүчний сайдад асуулт тавьсан юм.
- Манай улсын аюулгүй байдлын нэг номерын асуудал эрчим хүч. Сүүлийн үед эрчим хүчний эрс нэмэгдсэн. Тиймээс шинэ эх үүсвэрийн асуудал толгой өвтгөсөн асуудал.
ОХУ болон БНХАУ-аас эрчим хүч өндөр үнээр авч байгаа нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа.
300МВт хүчин чадалтай Тавантолгой ДЦС-ын тендерт маргаан үүсэж, хүчингүй болсон гэж ойлголоо. 2024, 2025 онд эрчим хүчний хэрэглээг хэрхэн шийдэх вэ?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2023 онд цахилгаан эрчим хүчний нэг жилийн хэрэглээ огцом нэмэгдэж, 7% болсон. Гэхдээ 11, 12, 2024 оны 1, 2 дугаар сарын хэрэглээ 11.8 хувиар нэмэгдсэн.
2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд цахилгаан эрчим хүчний оргил ачааллын хамгийн өндөр хэрэглээ 1,636 МВт-д хүрсэн.
2024-2025 оны өвлийн улирлын оргил ачааллын хэрэглээ 1,800МВт-д хүрэх болов уу. Ирэх өвөл эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ.
Үүнийг хангахын тулд энэ оны аравдугаар сард хувийн компанийн барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150МВт-ыг ашиглалтад оруулна.
Дорнодын ДЦС-ын 50МВт-ын өргөтгөлийг тавдугаар сард ашиглалтад оруулчихвал төвийн бүсэд 30МВт-ын эрчим хүчний дэмжлэг үзүүлнэ.
БНХАУ-аас 80МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлохоор гэрээ, хэлцлийг хийж байгаа. Техникийн дэд бүтцийг Оюутолгой компани санхүүжүүлэхээр тендер зарлагдсан. Эдгээр төсөл амжилттай болбол энэ оны өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө 260МВт-аар цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн хариуллаа.
| Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүт болон Дорнодын ДЦС-ыг ашиглалтад оруулж, Хятадаас эрчим хүч импортлон ирэх өвлийн хэрэглээг хангана |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02