УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ч.Анар, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Л.Соронзонболд зэрэг УИХ-ын гишүүд ажиллаж байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд зөвшөөрлийн тоог багасгах, ангилал бууруулахаар тусгасан. Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэх, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой хэмээн төсөлд заажээ. Мөн төсөлд, тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгох, тухайн аж ахуй чөлөөтэй үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр оруулж өгсөн байна. УИХ-ын дарга Н.Учралын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нар 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
| 32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29