МУ-ын шадар сайд Х.Ганхуяг хорт хавдартай иргэний зардлыг хариуцан БНСУ-д эмчлүүлжээ. Мэдээллийг тодруулахад, өнгөрсөн оны 7-р сард Солонгос улсын Ихуа болон Йонсей их сургуулийн эмнэлгийн эмч, профессоруудыг урин авч ирж Баянгол дүүргийн иргэдээ үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулсан. Хассуурь сан, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан тус үзлэгт Урологи, үе мөч, эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эхо, бамбайн эмгэг, элэг цөс нойр булчирхайн эмгэг зэрэг зургаан төрлөөр 500 гаруй иргэдийг үзлэгт хамруулж эмчилгээ үйлчилгээ үзүүллээ. Үүнээс өвдөгний үений эмчилгээ болон үений шингэн хийх, эм олгох зэрэгт 125 хүн үнэ төлбөргүй хамрагдсан юм.
Үзлэгийн үеэр гурван иргэний хавдрын өвчлөлийг илрүүлсэн. Дээрх гурван тохиолдлоос яаралтай хагалгаанд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай бөөрний хавдраар өвдсөн нэг иргэнийг Солонгосын тал сонгож миний зүгээс шаардлагатай хагалгаа, эмчилгээний зардлыг гарган тус улсад эмчлүүлж хагалгаа амжилттай боллоо.
| Шадар сайд хавдартай иргэний бүх зардлыг гаргаж, БНСУ-д хагалгаанд оруулжээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14