Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн санаачилгаар Чонбури мужид Жанрайсиг бурхны дүрийг бүтээж залах ёслол 2026 оны нэгдүгээр сарын 22-нд болсон ёслол маргаантай нөхцөлд болж өнгөрөв.
Учир юу вэ гэвэл, түүнийг орлох В.Оюуг Элчин сайдаар томилсон ч итгэмжлэх жуух бичгээ гардаж аваагүй тул А.Төмөр өнөөдрийг хүртэл албан ёсоор бүс нутгийн үйл ажиллагаанд оролцсоор байна. Бүрэн эрх нь дууссан байхад тэрбээр бурхны хөшөөг сүндэрлүүлж, хээв нэг суусан нь олон хүний анхаарлыг татжээ.

Энэ дуулиан маргаан нь өмнөх харамсалтай үйл явдалтай давхар холбоотой. 2025 оны тавдугаар сарын 9-нд түүний эхнэр амьдарч байсан орон сууцныхаа 17 давхраас унаж амиа алдсан бөгөөд тухайн үед А.Төмөрийг буруутгасан юм.
Иймд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас байршуулсан уг мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж, шүүмжлэл дагуулаад байна.
| Эхнэр нь 17 давхраас унаж амиа алдсан элчин сайд А.Төмөр Тайландад 16 метр өндөр Жанрайсаг бүтээлгэжээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14