Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнес хийхгүй. Хувийн хэвшлийг дэмжиж ажиллана. Төрөөс эргэлтийн хөрөнгө буюу хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлт, төрийн худалдан авалтаар бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна. Хуулийн төслийн өөрчлөлт ч үүнд чиглэж байгаа" гэв.
Хэлэлцүүлэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоод, салбарын холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
| М.Бадамсүрэн: Төр бизнес хийхгүй. Хувийн хэвшлийг дэмжиж ажиллана |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14