УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Тухайлбал, Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулах УИХ-ын санал хураалтыг ҮХ зөрчсөн гэж 10 сард дүгнэсэн. Тухайн үеэс хойших чуулган болоод байнгын хороонд Х.Булгантуяа суугаагүй. Улмаар түүнийг гадаад улсад байгаа гэх мэдээлэл түгээд байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим хуудсаараа дамжуулан хариулт өгөв.
Тэрбээр "Намайг оргон зайлж гадаад явсан гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ сошиалд түгээжээ. Би монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-с холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй монголдоо өвөлжиж байна.
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган ирэх сард болох тул намын удирдлага, холбооны хамт олонтойгоо уулзаж бэлтгэлээ хангаж байна. Маргааш хүүхдүүдийн хичээл эхлэх гээд дутуу даалгаврыг нь хийлгэх, дэвтэр номыг нь бэлдэх ээж, аавын их ажил манайд ид өрнөж байна. Та нар адилхан уу" гэжээ.
| Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх мэдээлэл худал. Би Монголдоо байгаа |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14