УИХ-ын дарга Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж байна. Санаачилгын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, аймаг сумдын бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор эрх мэдэл, санхүүгийн зохицуулалтын тогтолцооны шинэчлэл хийхээр болжээ.
Одоогийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн орлогын 10 хувь л орон нутгийн хөгжлийн санд төвлөрч байгаа бол улсын төсвийн орлогын 75 хувь нь төвлөрсөн байдлаар улсын төсөвт шилждэг байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх боломжтой аймаг ердөө 9 байгаа нь орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй гол асуудал хэмээн тодорхойлжээ. Үүнээс шалтгаалан аймгууд бие даан шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Харин шинэчлэлийн хүрээнд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аймаг, сумдад төвлөрүүлсэн орлогын дийлэнх хувийг орон нутагт нь үлдээх шийдвэр гаргах юм. Түүнчлэн аймаг, сумын төсвийн зардлын дээд хязгаарыг тогтоохдоо Сангийн яам оролцохгүй болж, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрээр хязгаарлагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 21 аймаг болон нийслэл бие даан төсөл хэрэгжүүлэх эрх чөлөөг олгох нь орон нутгийн эдийн засаг, хөгжлийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа УИХ-ын дарга мэдэгдлээ.
| Н.Учрал орон нутагт эрх мэдэл нэмэгдүүлэх шинэчлэл хийнэ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14