Эрчим хүчний салбар стратегийн ач холбогдолтой хэрнээ олон жил нэг, хоёрхон хүний нэртэй холбогдож ирсэн нь улс төрийн томилгоо мэргэжлийн тогтолцоог орлож ирсний илрэл гэж харагддаг. Б.Чойжилсүрэн, Н.Тавинбэх нар үе, үеийн Засгийн газарт эрчим хүчний бодлоготой шууд холбоотой албан тушаал хашиж ирсэн. Гэтэл салбарын суурь шинэчлэл, эх үүсвэрийн өргөтгөл, нөөц чадлын асуудал дорвитой шийдэгдээгүй хэвээр үлдсэн нь өнөөдрийн хямралыг улам тодруулж байна.
Идэр есийн хүйтэнд нийслэлчүүд цахилгаан, ус, дулаангүй болох эрсдэлд орж, гэр хорооллын айлууд нам даралтын зуухаа манаад, осол аваар гарах вий гэж айж суугаа нь бодлогын алдааны бодит өртөг.
Нэг станц доголдоход хот тэр чигтээ сөхөрч байвал бид системийн хувьд эрсдэлтэй түвшинд явж байна гэсэн үг. Олон жил яригдсан шинэ эх үүсвэр, дэд станц, сүлжээний шинэчлэл бодитоор хэрэгжээгүй, хөрөнгө оруулалт улс төрийн мөчлөгт баригдсан хэвээр байсны үр дагавар ил болж буй.
"Салбараа чадан ядан авч байна" гэх эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 2024 оны ХОМ-ийг хүргэж байна.
Харин түүний 2023 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр өөрийн орлого 10 тэрбум 50 сая төгрөг, гэр бүлийн орлого 63 сая, орон сууцгүй, 190 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байжээ.
| Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ₮5 тэрбумын орлого, ₮944 саяын орон сууцтай |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14