СУИС-ийн харьяа сургуулийн нэг ангийн 7 оюутан эрэгтэй ангийн охиноо бүлэглэн хүчирхийлсэн хэрэг сөхөгдөж байна. Хохирогч эмэгтэй өмнө нь 4 удаа хуулийн байгууллагад хандсан ч шийдэгдэлгүй сунгасаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчээ. Иймээс тэрбээр өөрөө ил гарч ирлээ. Бүсгүй эл алхмыг хийхээсээ өмнө тухайн этгээдүүдтэй бүгдтэй нь холбогдоход нэг нь ч уучлалт гуйгаагүй байна.
Түүнд хангалттай нотлох баримт байгаа аж. Тэдгээр залуус "Ангийнхаан нахия, бүгдээрээ дахиад нөгөөхөө хийж болно ш дээ, хүнтэй унтаж үзээгүй байхад нь долуулаа нийлж анхны болсон" гэх мэтээр бичсэн баримтуудыг цагдаад өгчээ. аж байж. БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс 9 жилийн өмнөх хэргийг дөрвөн удаа буцаагаад зургаан жил зориуд сунгасаар байгаад 2025 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг бүрэн хаасан байна. Ингээд аргагүйн эрхэнд хохирогч сошиалд дэлгэхэд ЦЕГ сэргээн шалгаж эхэлсэн гэх хариу өглөө.
Хохирогч эмэгтэйг асуудлаа дэлгэснээс хойш эрх баригчдын зүгээс УИХ-ын гишүүн М.Нарантуяа л байр сууриа илэрхийлэв. Тодруулбал "Энэ хэргийг үнэн зөвөөр шүүхийн зэрэгцээ хариуцлагагүй хандаж хэргийг хаасан хуулийн байгууллагад бас хариуцлага тооцьё" гэлээ.
| М.Нарантуяа: Бүлэг хүчингийн хэргийг хэрэгсэхгүй хаасан хүмүүст хариуцлага тооцъё |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14