Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. 2020-2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна.
Шалтгаан нь малын хорогдлын босго үзүүлэлт өндөр учраас малчид малаа даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадахгүй байгаатай холбоотойг судалгаагаар тогтоожээ. Уг хуулиар нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулснаар Монгол Улсын хэмжээнд 120 сум 4 хувь, 155 сум 5 хувиар тогтоож малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болсон. Мөн даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно гэсэн зохицуулалтыг тусгалаа.
Ингэхдээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хагас жилийн мал тооллогын дүнгээс өмнө гаргасан статистикийн мэдээллийг үндэслэнэ. Даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох зохицуулалтыг тусгаснаар малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх юм. Нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад нөлөөлөх ач холбогдолтой аж. Малын давхар даатгалын компани нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанаас гадна бусад төрлийн арилжааны даатгалын үйл ажиллагааг эрхэлдэг.
Иймээс хуульд заасан “малын давхар даатгалын компани” гэснийг “давхар даатгалын компани” болгон өөрчилж, давхар даатгалын компани тухайн жилийн аудитын тайлан, дүгнэлтийг төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Батлуулах хугацааг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдөр байсныг 04 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчилсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Зудын эрсдэлээс сэргийлж, малчдад нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилж олгоно |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02