УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нартай уулзаж, чиглэл өглөө. Тодруулбал, "Монгол банк"-ны 700 гаруй орон тооноос давхардсан орон тоог хасах чиглэлийг С.Наранцогт ерөнхийлөгчид, С.Магнайсүрэнд Төв банкинд аудит оруулах даалгавар өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт бүтцийн өөрчлөлтийг хоёр үе шаттай хийх бөгөөд ирэх 7 хоногт эхний бүтэц буюу 19 газраа 10 болгон бууруулж батлуулна гэв.
Монголбанк 10 их наядын алдагдалтай. Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болдог байсан бол бараг 2 дахин нэмэгдсэн. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж шаардлагагүй орон тоог бууруул. Мөн Монголбанк аудит хийх хүсэлтээ гаргаж аудит хийлгэ. Ерөнхий аудит Монголбанкинд шалгалт оруул. Шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүл. Үнэхээр замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэж Н.Учрал онцлов.
| Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14