Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нар 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллалаа.
Энэ үеэр Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Тамгын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй биечлэн танилцсан бөгөөд Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс мэдээлэл хүргэлээ.
Уулзалтад Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Магвансүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.
Тус шүүхийн байранд Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, тамгын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүх хуралдааны гурван танхимтай. 50 жилийн насжилттай энэхүү байранд 60 орчим ажилтан албан хаагч ажилладаг. Өрөө тасалгааны хувьд хүрэлцээгүйн улмаас нэг өрөөнд 6-10 албан хаагч ажиллаж байна. Стандарт бус, цонхгүй, агааржуулалтгүй зоорийн хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгүүд ажилладгаас гадна иргэдийг мөн хүлээн авдаг гэв.
Мөн нээлттэй шүүхийн хэсэгт мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч, шүүгчийн туслахууд гээд 10 албан хаагч ажилладаг бөгөөд зөрчлийн хэрэг хүлээж авах, иргэд хэргийн материалтай танилцахаас эхлээд багагүй хүндрэл учирдаг аж.
Шүүхийн түр саатуулах өрөө нь мөн стандарт бус, агааржуулалтгүйгээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тусад нь саатуулах боломжгүй бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчид байрлах өрөөгүйн улмаас түр саатуулагдаж байгаа яллагдагч, шүүгдэгчтэйгээ цуг байрладгыг мөн дурдлаа.
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Хүний эрхийн асуудал бол Үндсэн хуулийн суурь асуудал юм. Иргэн хүн хэзээ нэг өдөр хууль шүүхийн өмнө тулж ирээд ойлгодог зүйл биш. Аливаа хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд байх эрхтэй. Шударга ёсны гол хэмжүүрийг тогтоож буй шүүх байгууллага хуулийн хүрээнд хүний эрхийг хангах ёстой. Төв аймгийн шүүх байрны бодит нөхцөл байдал хүнд байна. Өрөө, тасалгааны хүртээмжгүй байдлаас шалтгаалаад шүүх хурлууд давхацдаг, дараагийн шүүх хурлаа явуулахын тулд эхний шүүх хурлаа яаравчлуулах зэргээс шалтгаалаад хэрэг маргааныг хянан хэлэлцэхэд хүний эрхийн зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талд энд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл ажлын бүтээмж, тэдний эрүүл мэндийн хувьд ч хор, хохирол учруулж мэднэ. Энэ асуудлыг анхаарах нь зүйтэй” гэв.
Эх сурвалжуудын хэлснээр 2025 онд эрүү, иргэн, зөрчлийн 5091 шүүх хуралдааныг товлон зарласан ч хуульд заасан үндэслэлээр хуралдаан хойшлох, танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хурал цагтаа эхлэхгүй байх зэрэг асуудлууд багагүй гардаг. Үүнээс шалтгаалан иргэдийн шүүхэд итгэх үнэлэмж буурч, хэргийн оролцогчдоос гомдол, санал ихээр ирдэг. Мөн иргэдэд хүндрэл чирэгдэл учирч байгаа талаар хэлж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| 50 жилийн насжилттай төв аймгийн шүүхийн байрны нэг өрөөнд 6-10 албан хаагч ажиллаж байна |
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гэрээ байгууллаа
2026-01-15 18:52:02
2026-01-15 13:16:29
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51
Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гэрээ байгууллаа
2026-01-15 18:52:02
2026-01-15 17:02:19
Аман дээрэлхэлтийг удаа дараа үйлдвэл хувийн хэрэгт нь бичдэг болно
2026-01-15 16:58:16
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 13:46:04
2026-01-15 13:16:29
2026-01-15 10:28:55
2026-01-15 10:09:57
2026-01-15 09:38:48
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44