Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын шинэчлэлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог болж байгаа. Хуулиараа Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгүүлж байгаа. Энэ хүрээнд ихэнх намуудын дүрмийн шинэчлэл, бүртгэлийн ажлууд дуусаж байж магадгүй. Харин Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг асар том боломж гэж үзсэн.
Ардчилсан нам 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон. Энэ шинэчлэлт ирэх тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Ардчилсан намын 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулна. Улмаар дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах ажлаа хийнэ.
Их хурлаас баталсан Үндэсний бодлогын хороо шинээр, албан ёсны Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно. Мөн эндээс шинэ улс төрийн зөвлөл болон Бодлогын зөвлөлд хуваагдан томилно. АН шинэчилсэн бүртгэл явуулж, гишүүддээ ардчилсан үзэл санаа тээгч болохыг бататгасан, чип бүхий гэрэгэ олгоно. Намд үзэл санааны том шинэчлэл хийнэ. Мөн Ардчилсан нам дэргэдээ судалгааны хүрээлэнтэй болно.
| О.Цогтгэрэл: АН 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон |
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
Х.Нямбаатар тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах үүрэг өглөө
2026-03-02 11:46:20
Гадаад харилцааны сайд Швед, Норвег улсад айлчилна
2026-03-02 10:00:02
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00