Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөсөн байна.
Харин гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулахаар газар чөлөөлөлт үргэлжилж байгаа юм.
Нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулах ажлыг энэ онд гүйцэтгэхээр 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Харин Ногоон нуур орчмыг хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг байгаа бол үүнээс энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ