Нийслэл болон дүүргүүдийн татварын зарим удирдлага ажлын цагаар гадаад улсад аялсан гэх асуудал олны анхаарлын төвд орсон. Энэ үед Дубайд томилолтоор явсан татварын албаныхан өнөөдөр өглөө Монгол Улсад ирлээ. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар тайлбар өгсөн юм.
Тэрбээр “Дубайгаас төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар туршлага судлаад ирлээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын даргад албан ёсоор мэдэгдсэн. Манай байгууллага нийслэлийн харьяа учраас уг томилолтыг нийслэлийн зүгээс зохион байгуулсан. Мөнгө, санхүүгийн асуудал ч мөн нийслэлээс гарсан байх. Би өөрийн үйлдэлд хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдэв.
Харин нөгөө талд, ажлаа тасалж гадаад улс руу явсан нийслэл болон дүүргүүдийн татварын удирдлагуудтай холбоотой асуудлаар Засгийн газрын түвшинд хатуу байр суурь илэрхийлээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар уг асуудалд анхаарал хандуулж, ажлын байраа орхин явсан татварын удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хууль, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт үүрэг болгоод буй.
Нэмж дурдхад, Аяллын компаниудын Дубайн аялал дунджаар нэг хүний 6.900.000 төгрөг байдаг байна. Энэ ханшаар тооцвол нийт 10 хүний зардал багадаа 70 сая төгрөг болно.
| Биднийг нийслэл явуулсан VS Ажлаа тасалсан дарга нарыг хал |
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17