Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хүүхдийн сурч боловсрох эрх Хэмнэлтийн тухай хуулиар зөрчигдөж байна гэж үзэн, Цэцэд гомдол гаргасныг Үндсэн хуулийн цэц нэгдүгээр сарын 7-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгожээ.
А.Амартүвшин “Иргэн миний бие Үндсэн хуулийн Цэцэд хүүхдийн сурч боловсрох эрх, Хэмнэлтийн тухай хуулийн заалтаар зөрчигдөж байна хэмээн хандсан. Тодруулбал, сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гэрээгээ тавдугаар сарын 31-ны дотор хийгээгүй бол Хэмнэлтийн тухай хуулиар төсвийг эргүүлэн татдагийг хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна хэмээн хандсан юм. Харин энэхүү гомдлын хариуг Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй хэмээн шийдвэр өглөө.
Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй анги танхимд 60-80 хүүхэд сууж, суралцах нь эрүүл аюулгүй орчин гэж үзлээ. Хүүхдүүд өвдсөн үедээ эмнэлгийн коридорт хэвтэх нь эрүүл аюулгүй орчинд өсөн торниж байна гэжээ. Хамгийн гол нь Үндсэн хуулиар хугацаагүй олгосон эрхийг Хэмнэлтийн тухай хуулиар хугацаа тогтоож буйг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзээд байгаа юм” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
| "ҮХЦ нэг ангид 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж үзлээ" |
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17