УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Учрал үг хэллээ.
Тэрбээр, "УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, Байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдлаа.
Мөн “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгуулав. Түр хороо 6 сарын туршид ажиллаж, хяналт, шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэн батлууллаа. Парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, 378 хуульд AI шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ. Технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулахад ашиглаж эхэллээ.
Ирж буй 2026 оны Хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушааг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно. Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ. “Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж байна.
Ард түмний 126 дарга биш ард түмний 126 элч төлөөлөгчид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаардлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй" гэдгийг УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцоллоо.
| Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02