Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ, нийт 2.7 ИХ НАЯД-ын татварыг үе шаттай бууруулахаар тооцлоо.
✅ Иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгохоор
✅ Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ төлөх хугацааг 2 ХҮРТЭЛ САРААР хойшлуулж болохоор
✅ Хил дээр импортын НӨАТ хураахгүй 2 сарын дараа төлөх боломж өгөхөөр
✅ Тайлангаа 2 жилийн хугацаанд ЗАЛРУУЛАХ ЭРХ олгохоор
✅ Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 ХУВИИЙН татварыг хөнгөлж 1 ХУВИЙН орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 ТЭРБУМ болгон нэмэгдүүлэхээр
✅,Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 ТЭРБУМ болгож нэмэгдүүлэхээр
✅ 6-аас 10 тэрбумын ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 ХУВИЙН ТАТВАРТАЙ байхаар
✅ 1 хувийн ТАТВАРЫН ХЯЛБАРШУУЛСАН горимыг 400 САЯ ТӨГРӨГ хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлтэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тус тус тусгалаа.
| Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29