Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан мөсөн хотхоныг хотын дарга Ерөнхий сайдад танилцуулах үеэр ТҮЦ эрхлэгчдийн асуудлыг хөндсөн.
Х.Нямбаатар “Ирэх долоо хоногт ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, санал тавина. Улаанбаатар хотод хоёр байршилд шинээр ашиглалтад орж байгаа үйлчилгээний төвд үнэ төлбөргүй талбай, ажлын байр гаргаж өгье. Одоо нүүлгээгүй үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг албадахгүйгээр хэлэлцээрт хүрч нүүлгэнэ гэж найдаж байна. Таван ТҮЦ өөрсдөө нүүсэн байгаа. ТҮЦ нүүлгэж байгаа нь энгийн тайлбартай. Нийслэлээс хоёрдугаар сарын 15-нд “Трамвай” төслийн тендерийг зарлаж, дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөж байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт шаардлагатай учраас ТҮЦ нүүлгэж байгааг учирлая. Зарим газарт ТҮЦ-ээ нүүлгэх байршлыг зааж өгье. Урт цагааныг зогсоол бүхий үйлчилгээний төвтэй болгосон, 32-ын тойрогт гар урчуудын төв байгуулж улсын комисс ажиллаад дуусаж байгаа” гэв.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "ТҮЦ эрхлэгчдийн ихэнх нь эхчүүд, эмэгтэйчүүд юм билээ. Өвлийн хахир хүйтэнд ажлын байр, амь зуулга, орлогын эх үүсвэрээ алдаж байгаа тухай санал, гомдол их ирүүлж байна. Хуулийн дагуу газарт орж байгаа байршлуудад хориглож болно. Нийтлэг журмын хүрээнд стандарт тогтоож, ягштал мөрддөг байхаар уян хатан харилцан ярилцаж, ойлголцоод шинээр байгуулагдаж байгаа худалдаа, үйлчилгээний газарт ажлын байрыг бий болгож аль аль талдаа хохиролгүй шийдчихвэл халамж гуйгаагүй, амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж, зүтгэж байгаа хүмүүст боломж олгохгүй байна гэх хардлага сэрдлэг гардаг бол харилцан ойлголцож цэг тавих ёстой юм байна" гэж анхааруулав.
| З.Занданшатар Х.Нямбаатарыг ТҮЦ ажиллуулдаг эмэгтэйчүүдтэй уян хатан ойлголцохыг сануулав |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14