Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдсан “Мөсөн хотхон”-ыг танилцуулах үеэрээ эрчим хүчний төслүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төслийг хэрэгжүүлнэ. ДЦС-5, Эмээлтийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц, Дэнжийн мянгын хийн дулааны станц, Хан хиллсийн хажууд хийн дулааны станц, Дамбадаржаагийн дулааны станц, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бид ирэх онд цахилгаан болон хийн шилжилтийг хийнэ. Улаанбаатар хотод хатуу түлш түлж байгаа 174 мянган өрх бий. Энэ жил хоёрдугаар сарын 1 гэхэд 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлж байна. Айлууд сэтгэл хангалуун байна” гэв.
| Х.Нямбаатар II сарын 1 гэхэд 5000 айлыг газанд холбоно гэв |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14