УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар яллагдагчаар татжээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг харъяаллын дагуу тагнуулын байгууллагаас шалгасан бөгөөд "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар холбогдуулан шалгаж буй аж. Х.Булгантуяагийн хувьд одоогоор яллагдагчаар татах тогтоолтойгоо биечлэн танилцаагүй яваа гэх мэдээлэл байна.
| УИХ-ын гишүүн Х.Булгантуяа яллагдагчаар татагджээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14