Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдол (ХДХВ/ДОХ)-оор өвчилсөн 12 иргэн эмнэлгийн хяналтаас алдагдсан гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "ХДХВ/ДОХ-ын хам шинжийг үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас алдагдсан мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраар асуудлыг оруулж, Тагнуулын болон Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Эрүүл мэндийн яам дангаараа ажиллаж чадахгүй учраас хүчний байгууллагуудыг оролцуулж илрүүлэх нь чухал байна.
Энэ хүмүүсийг хяналтад байлгаж, вирусийн эсрэг эм уухгүй бол халдвар түгээгээд тархаагаад явах аюултай. Өвчтэй хүний нууцлалыг дээд зэргээр сахиж байгаа. Хяналтаас гарсан хүн өөрөө мэдэхгүй явж байгаа бол Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр ирж хяналтдаа ороорой. Монгол Улсад ДОХ болон сүрьеэтэй тэмцэхэд олон улсын хандивлагчаас голлон оролцдог. Тэр дотроо Глобал сангаас дамжуулж халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж 20 сая ам.долларын санхүүжилт өгдөг. Энэ санхүүжилтийг зөв зохистой зарцуулах нь чухал" гэв.
| "ХДХВ/ДОХ-оор өвчилсөн 12 иргэнийг олж хяналтад оруулахгүй бол халдвар тараагаад явах аюултай" |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29