"Би олон гадаад танилтай учир тэднийгээ монголд урина" . Г.Дашнямын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдаар сонгогдоод анхны хэлсэн үг нь энэ. Үүнээсээ болж тэрбээр цахим орчинд хөтөчийн сэтгэхүйтэй сайд хэмээх шинэ нэрийг авсан.
Дэд сайд болсон өдрөөсөө л идэвхтэй ажиллаж буй Г.Дашням БНСУ-ын “High1 resort”-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Woo Hyuk Lee (Ү Хёг Ли), Захиргаа удирдлагын газрын захирал Hyoung Woo Shim (Хён У Шим), Зохион байгуулалтын хэлтсийн дарга Yeong Min Heo (Ён Мин Хо), дарга Min Ho Lee (Мин Хо Ли), Маркетингийн төлөвлөлтийн албаны захирал Woo Sick Lee (Ү Шиг Ли), Олон улсын маркетингийн багийн ахлагч Eung Ju Heo (Ын Жү Хо), Хүний нөөцийн хөгжлийн багийн дэд менежер Hyoung Sup Min (Хён Соп Мин), Хүний нөөцийн хөгжлийн багийн менежер Yeeun Shin (Е Ын Шин), Олон улсын маркетингийн багийн туслах менежер захирал Kim Taewan нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсаас өвлийн олимпын төрөлд оролцдог тамирчдын бэлтгэл сургуулилтыг БНСУ-ын “High1 resort”-д хангуулах, өвлийн спортоор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, хамтран ажиллахаар болжээ.
| Дэд сайд Г.Дашням аялал жуулчлалын үйлчилгээг чанаржуулах үнэгүй сургалт хийхээр ярилцжээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14