Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаантай. Өнөөдөр /2025.12.22/ УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд болон ХҮН намын зөвлөлийн хуралдаан болно.
Түүнчлэн өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болох юм.
Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар УИХ-ын тогтоолын төсөл, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.
| Ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсэг хуралдана |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14