Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Тамхины хэрэглээний цар хүрээ өргөжиж, хамгийн ноцтой нь тамхи, тамхин бүтээгдэхүүн гэгчийн хэрэглэгчид нь өсвөр насны хүүхдүүд болчихоод байгаа нь хуулийн яаралтай, оновчтой зохицуулалтыг шаардсан нийгмийн хүлээлт үүсгээд байсан юм. Хууль санаачлагчдын зүгээс өнгөрсөн хугацаанд багагүй дарамт амсаж, лоббид хардагдан, улстөржүүлж, гацаасан боловч парламентын босгоор давлаа.
Гааны донтолтоос хамгаалахын тулд Menthol Ban хоригийг хэрэгжүүлэх шаардлагатай
Одоо УИХ-аар батлахын өмнө хуулийн төсөл доторх дутууг гүйцээж, алдаагаа засах ёстой. Хуулийн төсөлд дутуу дулимаг зүйл цөөнгүй байсан. Тухайлбал, бусад орны энэ төрлийн хуульд заавал тусгасан тамхи, тамхин бүтээгдэхүүний амт, үнэр, гааны асуудлаас гааны тухайд ор тас орхигдуулсан байдаг. Гааны буюу жимсний амттай тамхин бүтээгдэхүүн бол өсвөр насныхныг, хүүхэд залуус, эмэгтэйчүүдийг ховсдож хордуулах хорон чанараараа дэлхий нийтийг түгшээсэн зүйл болчихоод байна. Манай улс энэ тухай хуулийн төслийг боловсруулахдаа гааны донтуулах чанарын талаар төдийлөн ач холбогдол өгч хориглоогүй, зөвхөн жимсний амт, үнэрээр хязгаарласан нь өрөөсгөл гэж үзэж болохоор байна. Тиймээс хуулийг эцэслэж батлахдаа гааны талаар заавал тусгах ёстой юм билээ.
Учир нь тамхи дуршилтыг, харин гаа бол донтолтыг илүү нэмэгдүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. АНУ, Канад, Их Британи, Европын Холбооны орнууд зэрэг хөгжингүй улсууд гэж Menthol Ban хоригийг хэрэгжүүлдэг. Энэ хориг нь гааны амттай бүх төрлийн тамхины бүтээгдэхүүнийг зах зээлээс бүрэн хасдаг зохицуулалт юм. ДЭМБ ч 2021-2023 онд дараах зөвлөмж гаргасан: “Menthol addictivesshould be completely banned in all tobacco and ENDS products.” (Гааны нэмэлтүүдийг бүхтөрлийн тамхины бүтээгдэхүүнээс бүрэн хориглох). Энэ бол ментолын донтолт өдөөгч нөлөө нь бусад амтаас илүү аюултай гэдгийн нотолгоо билээ.
Энэ талаар лавшруулах сонирхоход menthol нь хоолойг мэдээ алдуулж, тамхи татахад үүсдэг зовиурыг бууруулснаар “тамхи тийм ч муухай биш” мэт мэдрэмж төрүүлдэг гэнэ. Улмаар сэрүүцсэн, амттай мэдрэмж төрүүлснээр дахин татах сэдлийг нэмэгдүүлж, никотины шингээлтийг хурдасгаж биед хурдан хугацаанд таашаал өгдөг. Тархины никотинд хариуцах рецепторуудын идэвхжлийг улам нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагдсан аж. Товчхондоо гаа донтогч бодис биш боловч гаан дээр никотиныг нэмж хольсноор илүү хүчтэй донтох эрсдэлтэй гэнэ. Хууль санаачлагчдын гаа гэдгийг хуульчлан зөвшөөрснөө хэн нэгний лоббид автаагүй бол эргэн харж засах ёстой.
Насанд хүрээгүй иргэдээ хамгаалахын тулд AI технологийг ашигласан тамхи худалдаалах машиныг хуульчилж ашиглая!
Харин одоо Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд насанд хүрээгүй иргэдээ хамгаалах,бүх талын эрсдлээс хамгаалах зорилтод бүрэн нийцэх онцгой шаардлагатай саналыг дэвшүүлье. Юуны өмнө дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх чухал байна. Монгол Улс бөмбөрцгийн гадна байрладаггүй, мөн дэлхий ертөнцөөрөө тамхины бүтээгдэхүүний хэрэглээг хориглох гээд гацаанд орчихоод байгаа юм биш, гарц гаргалгаа олоод оршин тогтноод байна гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн чиг хандлагад хиймэл оюуны ухаанд суурилсан, AI технологийг ашигласан бэлэн мөнгөний бус тамхины худалдааны машин байрлуулдаг болчихоод байна. Үүгээрээ тамхи, тамхины бүтээгдэхүүнийг хэнд худалдаж, хэрэглүүлж болох вэ гэдгээ шийдэж чадаад байгаа юм. Энэ нь бидний мөрдөж буй болон мөрдөх гээд байгаа хууль, журмуудтай ч нийцэж, хэрэглэгчийн зан төлвийг төлөвшүүлэх давуу талыг ч бий болгодог аж. Товчхондоо энэ шинэчлэлийг хэрэгжүүлснээр хууль тогтоогчид нэг том алхмаар урагшлах юм.
Ойлгомжтой болгох үүднээс үүнийг “Тамхины машин” гэж нэрлэе. Энэ бол Big data, AIболон цахим төлбөрийн шийдлүүдийг ашигласан технологитой систем. Гол зорилго нь насанд хүрээгүй иргэнд бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг худалдахгүй байх зохицуулалтыг энэ “машин” гүйцэтгэнэ. Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд байршуулах учраас борлуулалтын цэгийн тоо одоогийнхоос нэмэгдэхгүй.
Хэдийгээр тамхи худалдаалах зөвшөөрөлтэй бидний нэрлэдгээр “найман нэрийн” жижиг дэлгүүрүүдийн эрх ашиг, олох орлого хязгаарлагдах нь маргаан дагуулах магадлалтай ч энэ нь хүүхэд залуус, эмэгтэйчүүд, нийт иргэдийн эрүүл мэндэд учрах хохирлын дэргэд юусан билээ гээд бодохоор уг “машин”-ыг улам сонирхож үзлээ.
За, одоо энэ “машин”-аа яаж ашиглах вэ гэдэг талаар товч тайлбарлая. Юуны өмнө технологийн талаасаа гэвэл, бэлэн мөнгөний бус, 100 хувь цахим төлбөрийн системийг буюу та бидний мэдэх Apple Pay Google Pay ашигласнаар ил тод байдал хангагдаж, хууль ёсны бизнесүүдийн ашиг орлого хамгаалагдана.
Тайлбарлавал, банк өөрийн харилцагчийн дансны үлдэглийг мэдэж байдаг шиг 21 нас хүрсэн үгүйг бас мэдэх тул, насанд хүрээгүй бол худалдан авалт дээр хаалт тавина гэсэн үг юм. Аав, ээж нь хүүдээ, охиндоо хэзээ ч өөрийн гар утсаа өгч тамхи, вэйп, электрон тамхи аваарай гэхгүй шүү дээ. Эсрэгээрээ хөвгүүд, охид маань насанд хүрэгчдийн ч юмуу, аав ээжийнхээ гар утсаар тамхи авах гээд зогсож байна гэж байхгүй л болов уу.
Түүнчлэн тэр машинд нь автомат татварын суутгалын системтэй учраас төрийн санхүүжилтийг ч дэмжчихнэ. Өөрөөр хэлбэл, татварын зөрчил, нуувар борлуулалт байх боломжгүй, автомат татварын тооцоололтой учраас төрийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулна. Мөн бодит цагийн борлуулалтын хяналттай учраас их хэмжээгээр худалдан авах боломжгүй, хууль бус борлуулалт бүрийг бүх талаас нь таслан зогсоох боломжтой. Тамхи худалддаг автомат машин нь зөвхөн бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй компаниудад л нийлүүлэгдэх учраас хар захын буюу хууль бус тамхины худалдааг дэмжихгүй, харин ч хянаж төрийн хяналттай нэгдэж ажиллана.
Нэмэлт сайн мэдээ гэвэл энэ машин нь тамхинаас гарах зөвлөмж анхааруулга өгч, эрүүл мэндийн даатгалын хөтөлбөртэй уялдуулж урамшууллын систем хөгжүүлэх боломжтой ч байдаг юм байна. AI технологид суурилсан ухаалаг зохицуулалтын системийг ашигласнаар Монгол Улс технологид суурилсан засаглалын тэргүүлэгч загвар орон болох боломжтой, үүгээрээ манай улсын нэр хүнд ч өсөх боломжтой юм. Тиймээс энэ талаар одоо батлагдах хуульдаа тусгах нь үнэхээр технологийн шилдэг зохицуулалт, эдийн засгийн үр ашигтай засаглал, инновацийн манлайлал гэгчийг цогцоор нь үзүүлэхээр байна шүү.
Нийтлэлч У.Оргилмаа
| Тамхины хяналтын хуулийн төслөөс “төгс донтуулагч” гааны амтыг бултуулсан нь буруу |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36