УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын мэдээллийг нэгтгэн нийтэлснээр С.Цэнгүүн хамгийн олон удаа томилолтоор явсан гишүүнээр нэрлэгдсэн. Тэрбээр энэ талаарх тайлбар мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, тэрбээр "Сайтууд мэдээ нийтлэхдээ томилолтын зардлын эх үүсвэрийг тусгаагүй тул олон нийтэд улсын зардлаар гадаад явдаг юм шиг ойлголт өгч байгаа бололтой. Миний хувьд Монгол улсын парламентад хамгийн залуу гишүүнээр сонгогдсон билээ. Үүнээс шалтгаалаад ч тэр үү олон улсын байгууллагуудаас шууд холбогдож залуусын улстөрийн оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал, эрчим хүчний реформтой холбоотой олон улсын уулзалтуудад урилгаар оролцох хүсэлтүүд маш олноор ирдэг бөгөөд эдгээрээс шаардлагатай, чухал уулзалтуудад тухайн байгууллагын зардлаар Монгол улсаа төлөөлөн оролцох боломжууд тохиосон билээ.
Тиймээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэх, андуурах тохиолдол гаргахгүйн тулд ОУ-ын байгууллагуудын урилгаар, хүлээн авагч талын зардлаар гадаад явсан ажлуудаа нэгтгэн хүргэж байна.
Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас иргэд, олон нийтэд улирал бүр ажлаа тайлагнадаг бөгөөд уг тайлангууд тус бүрээс томилолттой холбоотой мэдээллийн дэлгэрэнгүй харах боломжтой. Хэдий ихэнхдээ ачаалал ихтэй байдаг ч Монголдоо идэвхтэй ажиллаж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаа сууж, өдөр тутмын ажлуудаа амжуулсаар байна. Мөн “Өглөөний цэнэг” нэртэй уулзалтыг сар бүр зохион байгуулж, иргэд, олон нийтэд ажлаа тайлагнаж, тэдний санаа бодол, санал, хүсэлтийг тусган ажиллаж байна. Үүнээс гадна Эрчим хүчний салбарын хувийн болон төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй тогтмол уулзалтууд хийж, Ардчилсан Намын шинэ дүрэм, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Шагналын тухай хууль, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулж, Стандартчилалтай холбоотой хуулийн төслийг бизнес эрхлэгч нарт ээлтэй болгохоор шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүний хувьд УИХТГ-ын зардлаар 1 удаа гадаад томилолтоор явсан ба энэ нь Стандартчиллын ажлын хэсгийн хүрээнд Канад улс руу хийсэн туршлага судлах уулзалт байв. УИХ дээр одоо хэлэлцүүлэгдэж буй Стандартчиллын хууль эрхзүйн шинэчлэлийн ажлын хэсэгт орж стандарт нэрээр бизнес эрхлэгч нарт тээг учруулдаг, хүнд сурталыг цэгцлэх чиглэлд үндэслэн саналаа боловсруулж ажлын хэсэгт өгсөн билээ.
УИХ-ын гишүүд ямар нэг шалтгаанаар гадагшаа явах тохиолдолд чуулгантай, чуулгангүй аль ч үед УИХ тамгын газарт мэдэгдэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу би тухай бүр алгасалгүй мэдэгдэж байсан учраас миний гадаад томилолтын тоо илүү өндөр гарсан байх магадлалтай. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсныг ажлын томилолтоор явсан гэж андуурсан бололтой" гэв.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/share/p/1D2iitRxb1/
| С.Цэнгүүн: УИХ-ын зардлаар нэг л удаа гадаад томилолтод явсан, бусад нь дандаа урилгаар... |
2026-03-12 17:11:10
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13