УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн МАН-ын бүлгийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Танилцуулгаас онцлоход өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус бөгөөд улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийг томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн, сургалт, сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой.
Томуугийн үзлэгийн хэсгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар үлгэрчилсэн зааврыг гаргасан. Үзлэг энэ 7 хоногоос эхлэх юм байна. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цагийг бууруулах, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгсдэд тараахгүй байх ач холбогдолтой гэв.
| Ж.Чинбүрэн: Нийслэлд томуугийн өвчлөл буурч байна |
2026-10-09 09:22:13
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-10-07 09:23:40
Л.Энхнасан: Гэр бүлийг дэмжихдээ бодит хэрэгцээтэй өрхүүдийг орхигдуулж болохгүй
2026-10-06 19:25:17
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26