Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. УИХ-ын гишүүн Б.Уянга уг хуулийн төсөлд дараах агуулгыг нэмж тусгуулахаар ажиллаж буйгаа танилцууллаа.
Огт аваагүй хүүхдийн #ТЭТГЭМЖийг нөхөж олгуулах: Хуулийн төслийн 7 дугаар бүлэг - буюу 49 дүгээр зүйлд өмнө нь авах ёстой байсан хүүхдийн тэтгэмжийг нөхөж авах зохицуулалт нэмж тусгах /гэр бүл цуцлуулаад эсвэл хамтран амьдрахаа болиод 2 жилийн дараа шүүхээр тэтгэмж тогтоолгож байгаа бол 2 жилийн хугацааны тэтгэмж нөхөж гаргуулах/;
Гэрлэлтийг #Гэрээг заавал байгуулдаг болгох: Хуулийн төслийн 22.1-т “Гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж болно” гэснийг “байгуулна” гэж өөрлөн найруулах /гэрээ байгуулах нь хариуцлагын асуудал тул заавал байгуулах/;
Салалтын дараах хамтын #үүргийн гэрээг хуульчлах: Хуулийн төслийн 3 дугаар бүлэг (Гэрлэлт дуусгавар болох, цуцлах, хүчин төгөлдөр бус гэж тооцох, сэргээх, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох)-т “Салалтын дараах хамтын үүргийн гэрээ” байгуулах талаар зохицуулалт тусгах шаардлагатай байгаа /Тус гэрээгээр хүүхдийн тэтгэмж төлөх нөхцөл, хэлбэрээ тохирох, хүүхэдтэйгээ хамт байх хугацаа, сургууль цэцэрлэгт нь зөөх хуваарь зэргийг тохирох/.
Эцэг, эхийг илүү #Хариуцлагажуулах: Хуулийн төслийн 48 дугаар зүйлд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулалт тусгах, хариуцлагажуулах. Мөн Архины хамааралтай, эцэг эх байх үүргээ умартсан хүмүүс олон хүүхэд төрүүлж хүүхдийн мөнгөөр амьдраад байна /хүүхдийн мөнгө, хүнсний талон, төр болон ТББ-аас аливаа тусламж, дэмжлэг авах зорилгоор олон хүүхэд төрүүлдэг/ гэсэн шүүмжлэл бий.
Хүүхдийн мөнгийг зөвхөн #ХҮҮХДЭД л зарцуулах: Төрөөс олгож буй хүүхдийн тэтгэмжийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй бол хүүхдийн нэрийн дансанд 18 нас хүртэл нь хөдөлгөөнгүй байршуулах.
Хүүхдийн #эрхийн тухай хуулийг сайжруулах: Дагах хуулийн төсөлд Хүүхдийн эрхийн тухай хуулийг оруулах.
Одоогийн байдлаар дээрх агуулгын хүрээнд ажиллаж байна. Та бүхэн хуулийн төсөлд тусгуулах саналаа хувь чатаар ирүүлээрэй
| Огт аваагүй хүүхдийн тэтгэмжийг нөхөн олгуулна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02