Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэхдээ хууль, тогтоолын төсөл боловсруулах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” зарим захирамжийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ.
Үүнтэй холбогдуулан тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. Уг захирамжид зааснаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан болон холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80, 82, 86, 87, 89, 94, 95, 98, 104, 107, 110, 111, 113, 115, 173, 292, 2025 оны 254, 289, 321 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгожээ.
Тодруулбал,
Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны хугацаа дууссан, үр дүн хангалтгүй байгаа тул “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 73, 74, 75, 78, 97, 99, 100, 101,102, 103, 106, 114, 116, 155, 156, 175, 290, 304, 329, 2025 оны 66, 68, 156, 158, 180 185, 200, 210, 248, 255, 258, 264, 290, 303, 315, 362, 365, 438 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон талаар дурдлаа.
Мөн Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 93, 96, 174 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон байна. Үүнд, “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах, Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж буй нийгмийн зарим харилцааг зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Үр дүн хангалтгүй 53 ажлын хэсгийг хүчингүй болголоо |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14