Засгийн газрын өнөөдрийн /2025.12.03/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар дараах мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн “Төрийн өмчит компаниудын засаглал, бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл нэг жилийн хугацаанд хэлэлцүүлгийн шатандаа саатаад байна. Төрийн өмчийн үр ашиг, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой энэхүү хуулийг УИХ яаралтай батлах шаардлагатай байгааг холбогдох албаныхан онцолж байна.
Тэдний мэдээлснээр төрийн өмчит томоохон компанид ил тод байдал, худалдан авах ажиллагааны сахилга батыг сайжруулах бодит өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрт олон жил үргэлжилсэн тендерийн болон шахааны хулгайг хиймэл оюун ухаан ашигласан худалдан авалтын шинэ системээр дамжуулан бүрэн зогсоосон гэж үзэж байна. Өмнө нь бараа материалын үнэлгээ дураараа тогтоох, өндөр агуулгатай зэсийг бага агуулгатайгаар бүртгэх зэргээр гэрээгээр хохироодог байсан бол одоо уул уурхайн биржээр шууд арилжаалдаг болсноор гэрээний “хулгай” хаагдсан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани бүх худалдан авалтын гэрээгээ ил болгоод эхэлсэн нь ил тод байдлын чухал жишиг болж байгаа юм.
Үүнтэй уялдан төрийн оролцоотой бүх компани болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, төсөвт байгууллагуудыг хамарсан 7000 орчим байгууллагын өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим систем байгуулахаар болсон байна. Тус системд бүх төрлийн хөрөнгө, худалдан авалт, ашиглалтын мэдээллийг ил тод байршуулж, хяналт тавих боломж нээгдэнэ.
Одоогоор төсвийн хөрөнгөөр байгуулагдсан байгууллагууд нийтдээ 135 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшдэг. Үүнээс 113 их наяд нь төрийн өмч, 22 их наяд нь аймаг, нийслэлийн өмчит байгууллагуудад харьяалагддаг. Гэвч ийм их хэмжээний хөрөнгө бүртгэлтэй ч мэдээлэл олон нийтэд нээлттэй бус, ашиглалт нь ойлгомжгүй хэвээр байдаг нь хөрөнгө эзэнгүйдэх, шамшигдах, бусдад үнэгүй шахам ашиглуулах нөхцөл болдог" гэлээ.
| С.Бямбацогт: Төрийн 135 их наядын хөрөнгийг нэгдсэн системээр хянана |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02