Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт хот төлөвлөлтгүй хорооллууд олноор баригдаж, түгжрэл, орчны бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хурцаар тавигдах болсон. Тус дүүргийг найман жилийн турш удирдсан Ж.Алдаржавхлан өнөөдөр УИХ-ын гишүүн болсон ч түүнийг тойрсон маргаан, хардлага намжаагүй байна. Түүний нэртэй холбогдох ашиг сонирхлын зөрчил, тендерийн сэжүүр, хөрөнгө орлогын зөрүүтэй мэдээлэл зэрэг нь олон нийт болон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар ирсэн.
Бүтэн найман жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхийг 1000 гаруй ААН-ийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргасныг Үндэсний Аудитын газрын дүгнэлт нотолж байна.
Тэрбээр Засаг даргаар ажиллаж байхдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015–2018 оны тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглуулах, улмаар газрын төлбөр болох ₮50 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн 1049 иргэн, хуулийн этгээдийн эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулжээ.
Аудитын дүгнэлтэд дурдсанаар, Ж.Алдаржавхлан тухайн үеийн үүргээ биелүүлэлгүй, иргэн, ААН-үүдийн газрын эрхийг хав дарж, ажлыг удаашруулсан нь олон зуун компани тог цахилгаан, барилга барих зөвшөөрөл авч чадахгүй, газраа ашиглах хугацаа нь дуусаж хохирсон байдал үүсгэсэн байна. Зарим тохиолдолд иргэн, ААН нь гарын үсэг зурж газар ашиглах эрхээ авсан нь авлига өгөх замаар шийдвэрлүүлсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа нь маргаан дагуулж байна.
Өөрөөр хэлбэл Ж.Алдаржавхлан гурвалсан гэрээг байгуулж гарын үсэг зурах атал “хясан боогдуулах” замаар гарын үсэг зураагүйгээс олон зуун компани тог цахилгаан, барилга барих зөвшөөрөл авч чадахгүй, газраа ашиглаж чадахгүй хугацаа нь дуусаж хохирсон байх аж. Хамгийн ноцтой нь зарим иргэн, ААН-үүд “дарагдсан” бичигт гарын үсэг зуруулаад, газар ашиглах эрхээ авчихсан байгаа нь “АВЛИГА” өгөх замаар шийдвэрлүүлэв үү? гэх хардлыг төрүүлж байгаа юм.
Аудитын дүгнэлтээр Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглагч 79 иргэн, ААН-тай байгуулсан гэрээг дүгнээгүй, холбогдох хяналтыг хэрэгжүүлээгүй, улмаар газрын төлбөрийн 522 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн нь Ж.Алдаржавхлан ажлаа дутуу хийдэг, зөрчил гаргадаг Засаг дарга байсныг харуулж байна.
Энэ үйлдлийн улмаас 1000 гаруй иргэн, ААН эрхээ зөрчүүлсэн гэж үзэж, “Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүдийн холбоо”-г байгуулан эрхээ сэргээх, албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар нэгдэж байгаа аж.
Энэ үйлдэл нь зөвхөн эрх мэдэл, албан тушаалын хэт их төвлөрөлөөс үүдсэн асуудал төдийгүй, иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах төрийн үүргийн хэрэгжилтэд томоохон сорилт учруулсан гэж харж байна.
Хохирсон иргэдийг 91758915 утсаар холбоо барихыг уриалж байна.
Эх сурвалж: Check.mn
| Ж.Алдаржавхлан 1000 гаруй ААН, иргэний эрхийг зөрчиж, улсад 50 тэрбумын хохирол учруулжээ |
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:00:52
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22
ДЭМБ: Нипах вирус тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй
2026-01-27 14:28:26
2026-01-27 14:14:35
Шадар сайд хавдартай иргэний бүх зардлыг гаргаж, БНСУ-д хагалгаанд оруулжээ
2026-01-27 14:01:24
2026-01-27 13:57:01
2026-01-27 12:38:12
ДҮТ: Нэгдсэн сүлжээ 300 МВт-ын дутагдалд орсон учраас хэрэглээг хязгаарлах шаардлагатай
2026-01-27 11:46:23
2026-01-27 11:36:44
“Нүцгэн видео дуудлага хийвэл мөнгө өгнө” гээд бичлэг хийж сүрдүүлжээ
2026-01-27 10:33:07
2026-01-27 10:16:04
2026-01-27 10:06:36
2026-01-27 09:44:37
2026-01-27 09:38:18
Өнөөдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн
2026-01-27 07:54:39