Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаанд оролцож буй тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, манай Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Солонгосын соёлын контент бүтээгчийн бүтээсэн “Physical Asia” Ази тивд төдийгүй дэлхий нийтийн өсвөр үе, залуучуудыг байлдан дагуулж буйг тэмдэглээд тус тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсоныг дурдаж, энэхүү контент нь манай улсыг олон улсад эерэгээр сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.
Сайд Б.Батцэцэг хоёр улсын иргэдийн зорчих урсгал ихээр нэмэгдэж буйг харгалзан иргэдийн зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох цаг үе хэдийн болсон гэдгийг онцлоод эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдийг нэн түрүүнд хүмүүнлэгийн үүднээс визийн нөхцөлөөс чөлөөлөхөд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Дэд сайд Ким Жин А БНСУ нь ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улстай газрын ховор металл, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц боломж байна гэв. Мөн БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Б.Батцэцэг Монгол, БНСУ харилцан визгүй зорчих цаг нь болсон гэв |
2026-09-24 10:45:12
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
₮12 саяыг охин, нягтлангийнхаа дансаар авч завшсан ХХҮГ-ын даргад ял оноолоо
2026-09-24 16:03:30
5-11 насны гурван хүүхдийг сэрээ улайсгаж түлжээ
2026-09-24 15:48:27
2026-09-24 15:26:00
2026-09-24 14:58:20
2026-09-24 11:32:26
2026-09-24 10:45:12
2026-09-24 10:24:10
2026-09-24 10:17:59
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13