Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр (2025.11.19) хуралдаж, С.Баатарсүрэнг гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ингэснээр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Нарантуяа С.Баатарсүрэнд Банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өглөө. З.Нарантуяа нь 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр томилогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон, олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг арилжсан болон Банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэгт анхаарал хандуулан ажилласнаа онцолж, дээрх ажлуудыг амжилттай үргэлжлүүлэхийг хүслээ. С.Баатарсүрэн нь Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2007-2009 онд "Зоос" банкинд эрсдэлийн эдийн засагч, ахлах эдийн засагч, 2009-2016 онд Монголбанк, Хянан шалгагч, Банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, Хэлтсийн захирал, 2021 оноос хойш Хадгаламжийн даатгалын корпораци, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.
| С.Баатарсүрэнг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо |
2026-09-24 10:45:12
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
₮12 саяыг охин, нягтлангийнхаа дансаар авч завшсан ХХҮГ-ын даргад ял оноолоо
2026-09-24 16:03:30
5-11 насны гурван хүүхдийг сэрээ улайсгаж түлжээ
2026-09-24 15:48:27
2026-09-24 15:26:00
2026-09-24 14:58:20
2026-09-24 11:32:26
2026-09-24 10:45:12
2026-09-24 10:24:10
2026-09-24 10:17:59
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13