Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүг 2025 оны тавдугаар сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаас нь чөлөөлсөн.
Ажлын алдаа дутагдал гаргаагүй ч гэнэт чөлөөлөгдсөн гэж үзэж, Н.Эрдэнэхүү захирал нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байна. Шүүх уг маргааныг хянан хэлэлцээд, захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын тушаал үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн ба сайдын тушаал хүчингүй болсон тухай шүүхийн шийдвэрийг тэрбээр 2025 оны 10-р сарын 28-ны өдөр гаргасан. Иймд үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хууль тогтоомжид заасны дагуу хариуцагч буюу сайд асан Т.Мөнхсайханаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж Шүүхийн шийдвэр биелүүлэхийг захирамжид тусгасан байна.
Харин сайд асан Т.Мөнхсайхан энэ тухайд "Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн албан тушаалаа урвуулан ашиглан давуу байдал бий болгож, их сургуулийн ангийн хүүхэд Н.Эрдэнэхүүг Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар томилуулсныг шалгуулахаар АТГ-т хандсан. ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүү нь Шүүхийн шийдвэр гарсан гэж миний нэр хүнд, эрх ашигт халдсан учир шалгуулахаар Цагдаагийн газарт өгсөн. Шүүхээс ямар нэг шийдвэр гараагүй" гэлээ.
| Н.Эрдэнэхүүг дахин томилсныг АТГ-аар шалгуулахаар ханджээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14