Монголын улс төрд чадварлаг, боловсролтой эмэгтэйчүүдийг тодорхой улстөрчид шахаж, замаас нь зайлуулдаг жишиг улам гүнзгийрчээ. Өчигдөр /2025.11.12/ болсон Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяаг, мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь энэ бодит байдлыг илтгэн харуулж буй.
Чадвар, ёс зүй, боловсролоороо ялгардаг эмэгтэйчүүдийг шахаж, харин ёс зүйгүй, бүлэглэлийн сонирхолд нийцсэн нөхдүүдийг дээш гаргадаг тогтолцоо хэдий болтол үргэлжлэх вэ гэдэг асуулт өнөөдөр нийгмийн анхаарлын төвд байна.
Тэдний тухай дурдвал,
З.Нарантуяа нь Завхан аймгийн Улиастай хотын Элдэв‑Очирын нэрэмжит 10 жилийн Нэгдүгээр сургуулийг төгссөн. ОХУ‑ын Эрхүү хотын Улсын их сургуулийн Хуулийн факультет, эрх зүйч, Санхүү, эдийн засгийн дээд сургууль (1997–1999), эдийн засагч‑санхүүч мэргэжлээр, мөн АНУ‑ын Columbia University‑ийн Олон улсын харилцааны сургууль, Төрийн удирдлагын магистраар тус тус суралцаж төгссөн.
Ажлын туршлага: Монголбанк, Монгол шуудан банк, Хадгаламж банк, Улсын Их Хурлын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын гишүүн зэрэг албан тушаалд ажиллаж ирсэн. 2024 оны 11 сарын 7-нд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Харин Х.Булгантуяагийн хувьд 1988 онд Монгол Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийг төгссөн. 2006 онд БНХАУ‑ын Хуажонг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (Huazhong University of Science and Technology)‑д эдийн засагч мэргэжлээр суралцсан. 2008 онд АНУ‑ын Yale University‑д олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагчаар магистр зэрэг хамгаалсан байна.
Ажлын туршлага: Хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл хөтөлбөрийн зөвлөх, Оюу толгой ХХК болон Петровис ХХК-д стратеги, бизнес хөгжлийн чиглэлээр ажилласан. 2013–2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2016–2020 онд Сангийн дэд сайд, 2020–2024 онд УИХ-ын гишүүн, 2024 оноос УИХ-ын дэд даргаар ажилласан.
Х.Булгантуяа нь гадаад дээд боловсролтой, төрийн болон хувийн салбарын туршлагатай, эдийн засаг, олон улсын хөгжлийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг эмэгтэйчүүдийн нэг. Гэвч Монголын улс төрд мэдлэг, туршлагатай эмэгтэйчүүдээ шахдаг, ёс зүйн хувьд асуудалтай нөхдүүдийг дэмждэг дүр зураг энгийн үзэгдэл болсон мэт. Харахад хууль бус үйлдэл, хулгай луйвар, ашиг сонирхлын зөрчил нь ил тод болсон олон эрэгтэй улстөрчид баримт сэлт нь ил гарсан ч, хариуцлага хүлээлгүй суудалдаа хэвээр байгаа нь нийгмийн итгэлийг доройтуулж буй нэг шалтгаан юм.
Монголын улс төр чадвар, боловсролоороо ялгардаг эмэгтэйчүүдэд халтай болжээ. Харахад хууль бус үйлдэл, хулгай луйвар, ашиг сонирхлын зөрчил нь ил тод болсон олон эрэгтэй улстөрчид баримт сэлт нь ил гарсан ч, хариуцлага хүлээлгүй суудалдаа хэвээр. Төр, хувийн салбарын туршлагатай, олон улсын түвшинд боловсрол эзэмшсэн удирдагчид хүртэл улс төрийн “өвгөчүүл”-ийн тоглоомын хохирогч болдог. Харин мэдлэггүй, ёс зүйгүй, өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг нөхдүүд л дэвшин дээшилж, шийдвэр гаргагч болж байна.
Эцсийн дүнд, энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш, Монголын улс төрийн тогтолцооны эмгэнэлт дүр зураг. Хууль гэдэг эцэг хуулийг хүртэл хоёр үзүүрт, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн мушгиж, чадварлаг эмэгтэйчүүдийг гүтгэж зайлуулахад ашиглаж байгаагийн нэг тод жишээ.
Эцсийн эцэст, Монголын улс төр бол чадвар, ёс зүй хоёрын тулаан биш, харин чадварлаг, ёс зүйтэй эмэгтэйчүүдийг шахаж, ёс зүйгүй нөхдүүдийг дэвшүүлэх урт тулаан болжээ.
| Мэдлэгтэй эмэгтэйчүүд шахагдаж, ёс зүйгүй нөхдүүд л дэвшдэг улс төр |
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36