Ерөнхий сайд Г.Занданшатар дөнгөж сая даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр, "Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна.
Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.
Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" гэлээ.
| Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14